| | USD/MNT 0₮
УОК өнөөдөр 11.00 цагаас хуралдана. Уг хуралдаанаар хилийн хориог нээхгүй ч дотооддоо зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бага багаар сулруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.
Өмнөх хурлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зургадугаар сарын 30-ныг хүртэл тогтоосон.
Мөн энэхүү хуралдаанаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийсэн шинэ коронавирусийн тархалтын талаарх эрсдлийн үнэлгээний талаарх мэдээллийг сонсох юм. Уг үнэлгээнд гарсан дүгнэлтээс шалтгаалж, хөл хорио үргэлжлэх эсэх шийдвэр эцэслэгдэнэ. Түүнчлэн улсын баяр наадамтай холбоотой мэдээллийг ч өгөх юм байна.
УОК өнөөдөр 11.00 цагаас хуралдана. Уг хуралдаанаар хилийн хориог нээхгүй ч дотооддоо зарласан өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бага багаар сулруулах эсэх асуудлыг шийдвэрлэх юм.