| | USD/MNT 0₮

Ж.Эрдэнэбатыг суллагдсаных нь дараа үнэмлэхийг нь гардуулахаар болжээ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүд өнөөдөр түр үнэмлэхээ гардаж авлаа. Тодруулбал, 76 гишүүн үнэмлэхээ гардаж авахаас цагдан хоригдож байгаа Ж.Эрдэнэбат түр үнэмлэхээ авч чадсангүй. Тэрбээр МАН-аас Сэлэнгэ нутагтаа нэр дэвшиж, хорих ангиас сонгогдсон УИХ-ын гишүүн юм. 

Сонгуулийн тухай хуулийн дагуу нэр дэвшигчид үнэмлэхийг нь заавал өөрт нь гардуулдаг журамтай. Тиймээс Ж.Эрдэнэбатыг суллагдсаных нь дараа  үнэмлэхийг нь гардуулж өгнө гэдгийг СЕХ-ноос мэдээлэв. 
 
 
Цагдан хоригдож байгаа Ж.Эрдэнэбатыг суллагдсаных нь дараа өөрт нь үнэмлэхийг нь гардуулна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.