| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-д хоёр дахиа сонгогдож, гишүүнийхээ үнэмлэхийг авсан энэ сайхан өдөр саарал зүйл ярих гэж байгаадаа харамсаж байна. Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн сүлжээгээр тавилттай жүжиг явлаа. 2016 оны сонгуулиар нэр дэвшигч С.Баярцогт руу яг энэ аргаараа дайрч давшилж байсан. Үүнд Цэнхэр үст Цэрэн, Швейцарын иргэнтэй хамтарч хийсэн. Дэлхийд байхгүй банкны нэр ашиглан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн явж байсныг та бүхэн санаж байгаа байх. Яг энэ сценарийг надад ашиглаж байна. Өмнөх парламентад надтай хамт суусан нэг залуу улс төрч санхүүжүүлсэн. Зарим төрийн албан хаагчид ч үүнд оролцсон. Би бүх эзнийг мэдэж байна.
Энэ авгай над руу дайрч байгаад харамсаж байна. Би ямар ч хууль бус зүйл хийж байсан удаагүй. Тэр хүний гаргаж тавьсан бичиг баримтууд нь 2017, 2018 оных байна лээ. Миний бие дөрвөн жилийн турш Швейцарийн прокурорын байгууллагад шалгагдсан. Мөн Английн тагнуул, АТГ, Хонконгын авилгын эсрэг байгууллагаар шалгуулсан. Өмнө нь энэ үйл ажиллагааг явуулсан хүмүүс С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхсэн. С.Баярцогт үхчихээгүй тул өөрөө энэ талаар ярина гэдэгт итгэлтэй байна. Өчигдөр орой миний талаар хийсэн шууд бичлэгийг нь би үзлээ. Монголд хийж бүтээсэн нь доромжлуулдаг болжээ. Иймд би нэр хүндээ сэргээлгэх зорилгоор Э.Цэрэндолгорыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өргөдлөө өгсөн.
С.Баярцогтыг шалгах явцдаа Швейцар дахь миний UBS банкны дансыг мөн шалгасан. Иймд би нүүр бардам байна. Би УИХ-ын гишүүн болохоос өмнө 25 жил бизнес хийсэн. Энэ үед гадаад улсуудад данстай байсан нь үнэн. “Болд төмөр Ерөө гол” компанийг өөр хүнд шилжүүлсэн. Энэ компани ХК болоогүй, олон нийтэд нээлттэй биш. ХХК статустай. Энэ компанийн 51 хувийг БНХАУ эзэмшдэг. Монголын тал 49 хувийг эзэмшдэг. Цаашид Монголын тал 51 хувийг эзэмших гэрээтэй. Би С.Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Надад буцаагаад хагас жилийн дотор төлсөн. Үүнийг мушгин гуйвуулж байгааг гайхаж байна.
Дорноговь аймгийн газрыг БНХАУ-ын иргэдэд худалдлаа гэдэг нь ташаа. Би газар зарах эрх мэдэлтэй ч хүн биш. Нийслэлийн прокурор миний хэргийг хаасан. Би хууль хяналтын байгууллагад нөлөөлөх шаардлага байхгүй.
"Засаг чандмань майнз" компани Дорноговь аймагт тусгай зөвшөөөрөлтэй. Тэд 70 сая ам.долларын залилан хийгээд зугтан алга болсон. Тэднийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа шүү дээ. Надад бусдын бизнесийг булаах сонирхол байхгүй.