| | USD/MNT 0₮

Гурван нэр дэвшигчидтэй ямар ч хамаагүй гэдгийг шүүх тогтоожээ

Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Г.Ганболд нарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөнийг шүүхээс тогтоосон гэх мэдээлэл өчигдөр зарим нэг сайтаар гарсан билээ.

Тэгвэл энэ мэдээлэл ташаа мэдээлэл болохыг албаныхан хэлж байна.

Тодруулбал,  Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтох /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга/-д холбогдох зөрчлийн хэргийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч 2020.06.25-ны өдөр шийдвэрлэжээ.

Улмаар Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2 /нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн/ зааснаар 20 сая төгрөгөөр торгож шийтгэсэн байна. Д.Цэрэнтогтох нь 2020.06.02-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нийтийг хамарсан урлагийн тоглолт зохион байгуулсан зөрчил гаргажээ.

Түүнээс зарим нэг сайтуудад бичигдээд байгаа нэр бүхий гурван хүний нэр тухайн хэрэгт дурьдагдаагүй юм байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтох /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга/-д холбогдох зөрчлийн хэргийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч 2020.06.25-ны өдөр шийдвэрлэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.