| | USD/MNT 0₮

Энэ долоо хоногт болох анхдугаар чуулганыг Х.Баделхан даргална

 
2020 УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өндөрлөж, албан ёсоор хамгийн их санал авсан 76 нэр дэвшигч тодорсон байгаа билээ.
 
Тиймээс одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг санал хураалт явуулснаас хойш 30 хоногийн дотор зарлиг гарган, товлон зарлах хуультай.
 
УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬ:
 
14.1. Анхдугаар чуулганыг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхийлөгч зарлигаар товлон зарлаж хуралдуулна.
Гэхдээ Ерөнхийлөгч УИХ-д хамгийн олон суудал авсан намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы өдрийг товлох учиртай. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Монгол Ардын нам хамгийн олон буюу 62 суудал авсан.
 
Тиймээс Ерөнхийлөгч Монгол Ардын намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы зарлах учиртай. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ долоо хоногтоо багтааж анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
 
Дашрамд дуулгахад УИХ-ын гишүүдээс хамгийн өндөр настайгаар нь анхдугаар чуулганыг хуралдуулах ёстой бөгөөд энэ парлемантад хамгийн өндөр настай нь БХБ-ын сайд Х.Баделхан байгаа юм байна. Түүний хувьд өдгөө 63 настай ажээ. Тиймээс тэрбээр анхдугаар чуулганыг даргалан явуулах юм байна. 
Ерөнхийлөгч Монгол Ардын намтай зөвшилцөж, анхдугаар чуулганы зарлах учиртай. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар энэ долоо хоногтоо багтааж анхдугаар чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.