| | USD/MNT 0₮
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнг будилаантай болсон хэмээн нам, эвсэл болон бие даагчид Ерөнхийлөгч болон Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн билээ.
Энэ дагуу нийслэл болон орон нутагт сонгуулийн санал хураалтад хяналтын тооллого хийж байна. Дорнод аймаг сонгуулийн санал хураалтад хяналтын тооллого хийсэн бөгөөд СЕХ-ны зарласан дүнтэй таарсан. Өөрөөр хэлбэл хяналтын тооллогод зөрүү гараагүй гэсэн үг юм.
Тэгвэл өнөөдөр Дархан-Уул аймагт хяналтын тооллого хийх ажлыг өглөө 09.00 цагт эхлүүлсэн бөгөөд гомдол гаргасан нэр дэвшигчдийг яаралтай очихыг СЕХ уриалсан юм.
Гэвч Дарханд бие даасан нэр дэвшигч Т.Ганболд очдоггүй, саналын хуудасны битүүмжилсэн уутаа нээж битүүмжлэлээ хөндөж болохгүй байгаа талаар СЕХ-ноос мэдээлэв.
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнг будилаантай болсон хэмээн нам, эвсэл болон бие даагчид Ерөнхийлөгч болон Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлсэн билээ.