| | USD/MNT 0₮
Хэнтий аймагт нэр дэвшиж, ялагдсан Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр сонгуулийн дүнг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос олон нийтэд танилцуулах гэж байгаатай холбогдуулан Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид хандан сонгуулийн дүнтэй холбогдуулсан асуудлыг тавих гэж байгаагаа мэдэгдлээ.
Түүний хэлснээр “Зургаадугаар сарын 15-нд Да.Ганболд тэргүүтэй АН-ын нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Ингээд сонгууль хийсэн. 10 тэрбумын барьцаа өгөөд сурталчилгаагаа үргэлжлүүлж болно гэж хэлчихээд зургаадугаар сарын 18-нд барьцаа өгсөнгүй гээд цагдан хорьсон. Энэ бол шүүх институцийн зүгээс Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл ажиллагаа болсон.
Монгол Улсад онгуулийн бүх үйл ажиллагааг Сонгуулийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй. Нэр дэвшигчийг баривчлан саатуулах гэж байгаа бол СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. Цагдан хорьсоор байгаад л сонгуулийг явуулсан. Сонгогчдын зүгээс энэ асуудлыг тавьж байгаа.
Нэр дэвшигчдийг хууль бусаар цагдан хорьж байгаад сонгууль хийсэн нь Үндсэн хууль, хүний эрх эрх чөлөөг ноцтой зөрчсөн явдал боллоо. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороо хууль зөрчсөн сонгуулийн үр дүнгийн мэдээг танилцуулж болохгүй. Сонгуулийн хуульд нийцэж байж сонгуулийн үр дүн хүчинтэй болох ёстой.
Би Сонгуулийн ерөнхий хорооны даргад хандан “Сонгуулийн үр дүнг өргөн барих тэмдэглэлдээ хууль бусаар цагдан хорьж сонгуулийг явуулсан гэдгийг заавал оруулах ёстой” шүү гэж хэлсэн. УИХ, Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хэлэлцэхдээ нэр дэвшигчдийг хууль бусаар цагдан хорьж байгаад сонгууль явуулсан асуудлыг зайлшгүй хэлэлцэж нягтлан шалгах ёстой. Хууль зөрчиж шийдвэр гаргасан шүүгч нарт хариуцлага тооцох ёстой. Шүүгчид хуулийн засаглал дор шийдвэр гарах ёстой” гэв.
Монгол Улсад онгуулийн бүх үйл ажиллагааг Сонгуулийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл аваагүй. Нэр дэвшигчийг баривчлан саатуулах гэж байгаа бол СЕХ-ноос зөвшөөрөл авах ёстой. Цагдан хорьсоор байгаад л сонгуулийг явуулсан. Сонгогчдын зүгээс энэ асуудлыг тавьж байгаа.