| | USD/MNT 0₮
СЕХ-ноос сонгуулийн үр дүнг танилцуулж мэдээлэл хийлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн "Монгол улсын их хурлын 2020 оны сонгуулийг сум дүүргийн 330 сонгуулийн хороо, 2,070 хэсгийн хороо, мэдээлэл технологийн 27 баг зохион байгуулж, нийт 1772 албан хаагч ажиллалаа. Хамтран ажиллаж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төрийн албан хаагчиддаа баярлалаа.
13 нам, дөрвөн эсвэл 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч хуулийн хуагцаанд сонгуулийн сурталчилгаа хийж дууссан. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 3 мянга 669 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн. Хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо. Сонгуульдаа идэвхтэй оролцсон нийт ард иргэддээ баярлалаа.
Санал хураалт дууссаны дараа 2070 хэсгийн хорооны 41 хувь нь хяналтын тоолллого хийсэн бөгөөд тооллогын дүн зөрүүгүй гарлаа.
Зөв хүн электорат эвслээс-1 нэр дэвшигч тус тус УИХ-ын гишүүнээр сонгогдсон дүн гарсан. Сонгогдсон гишүүдийн 63 нь эрэгтэй, 13 нь эмэгтэй байна. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар нийт 76 нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоол гаргалаа.
УИХ-ын гишүүнээр сонгогдсон 76 гишүүний үнэмлэхийг Даваа гарагт Төрийн ордонд 10:00 цагаас гардуулж өгнө. Ард иргэдийн саналыг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийсэн нам, эсвлүүд, бие даагчдад талархаж байна" гэлээ.
Ингээд түүнээс зарим асуултад хариулт авлаа.
-Бие дааж нэр дэвшсэн хүмүүс өнөөдөр мэдээлэл хийж, цэг таслалын асуудал хар машинд байхгүй. 2 сая 600 мянган хүн санал өгөх ёстой ч саналын тоо нь 3 сая хол давчихлаа гэсэн мэдээллийг өглөө. Үүнд тайлбар хийнэ үү?
-Зарим нэг зүйлийг ойлгохгүй байна. 29 тойрог хоёр болон гурван мандаттай. Тэгэхээр нэг хүний санал хоёр хүнийг тэмдэглэх ёстой. Тэгэхээр саналын тоо болон санал өгсөн хүний тоо зөрөх нь аргагүй. Би санал өгөхөд 3 хүнийг тэмдэглэхэд гурав дугуйлна.
Мэдээллийн технологийн төвийн захирал Ж.Эрдэнэбат “Гадуур цэг таслал орж ирсэн, бутархай тоо орж ирсэн гэх мэт мэдээлэл гарч байна. Энэ яриад байгаа таслал бол мянганы таслал юм. Өөрөөр хэлбэл, Мянгачлах гэсэн үг. Зарим бие даагч дээр гараад ирсэн гэтэл манай эрэмбэлэх функц ажиллаагүй. Гэхдээ тоон утга хэвээрээ, ямар нэгэн тоон дээр өөрчлөл хийсэн зүйл байхгүй. Бүх ажиглагч нар сонгуулийн саналын дүнг мэдэж байгаа. Дүн дээр ямар нэгэн алдаа гараагүй гэж ойлгож болно” гэлээ.
13 нам, дөрвөн эсвэл 121 бие даагч нийтдээ 606 нэр дэвшигч хуулийн хуагцаанд сонгуулийн сурталчилгаа хийж дууссан. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 2 сая 3 мянга 669 иргэн саналаа өгөхөөр нэрийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 895 сонгогч буюу нийт сонгогчдын 73.65 хувь нь сонгуульд оролцож саналаа өгсөн. Хамгийн өндөр ирцтэй сонгууль боллоо.