| | USD/MNT 0₮
УИХ-ын өнөөдрийн чуулганд гишүүд саналаа хэлж байгаа бөгөөд Туул голын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голын асуудлаар асуулга тавилаа.
Тэрбээр “Туул голыг судлах хэсэг дээр ажлын хэсэг гарсан. Захирамж ч гаргасан. Өнгөрсөн жил УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй бид Туул голд шалгалт хийсэн, нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн байна билээ.
Сайд Н.Цэрэнбат болон Л.Оюун-Эрдэнэ нарт хандаж Туул голыг тусгай хамгаалалтад аваач гэж удаа дараа хэлж байна. Гэвч өнөөдрийг хүртэл ярихгүй Засаг дээрээ дарчих юм. Туул гол сүйдвэл Нийслэлчүүд усгүй, усны нөөцгүй болно. Туул гол доошоо таван аймгийг хамарч урсаж байна. Хүн малыг нь ундаалж байна. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэл Улсын тусгай хамгаалалтад авчихаж болдоггүй юм бэ. Усны тухай хууль байдаг гэж ярьдаг ч хэрэгжихгүй байна.
Туулын бургасыг хяддаг, голдрилыг нь өөрчилдөг компаниуд олон байна. Тэр “Зүүнбаян Рефайнери” компанийг Монголын төр яаж ч чадахгүй байна. Голдрил өөрчилсөн гээд 950 мянган төгрөгийн торгууль тавиад өнгөрдөг. Гэтэл байгаа байдлыг нь хар, голын голдрилыг хэдэн салаа болгосон байна.
Тиймээс миний хувьд Туул голыг аврахын төлөө өдөр болгон ярина. Өргөдлийн байнгын хороон дээр олон мянган хүний санал гомдол ирсэн байгаа шүү” гэв.
Туулын бургасыг хяддаг, голдрилыг өөрчилдөг компаниуд олон байна. “Зүүнбаян Рефайнери” компанийг Монголын төр яаж ч чадахгүй байна. Голдрил өөрчилсөн гээд 950 мянган төгрөгийн торгууль тавиад өнгөрдөг. Гэтэл байгаа байдлыг нь хар, голын голдрилыг хэдэн салаа болгож өөрчилсөн байна.