| | USD/MNT 0₮

Танилц:АН-аас их хуралд суух 11 гишүүн

УИХ-ын найм дахь удаагийн сонгууль хоёр хоногийн өмнө орон даяар амжилттай явж өнгөрлөө.

Энэ удаагийн сонгуульд эрх барьж байгаа МАН 64 суудал авч, сөрөг хүчин болох Ардчилсан нам есөн суудлаа 11 болгон ахиулж, хоёр эвлээс тус бүр хоёр бол, нэг бие даагч их хуралд суухаар сонгогч түмнээсээ сонгогдлоо.

Ардчилсан намын хувьд энэ жил 40-45 суудал авна гэж тооцоолж байсан ч энэ нь талаар өнгөрч 11 суудалтай үлдэв. Ингэснээр тус нам УИХ-д бүлэг байгуулах хэмжээний л болов.

Ингээд Ардчилсан намаас дараах 11 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдож, төр түшилцэхээр боллоо. 

УИХ-ын сонгуулийн 2-р тойрог  буюу Баян-Өлгий аймагт 17,713 хүний саналтайгаар Б.Бейсен

УИХ-ын сонгуулийн 3-р тойрог буюу Баянхонгор аймагт 13,939 хүний саналтайгаар Д.Ганбат, 19076 хүний саналтайгаар А.Адъяасүрэн

УИХ-ын сонгуулийн 11-р тойрог буюу Өмнөговь аймагт 13,407 хүний саналтайгаар Д.Бат-Эрдэнэ,

УИХ-ын 12-р тойрог буюу Сүхбаатар аймагт 13,743 хүний саналтайгаар Н.Ганибал, 15,564 хүний саналтайгаар Ж.Батсуурь

УИХ-ын 14-р тойрог буюу Төв аймагт 14,906 хүний саналтайгаар Ц.Туваан

УИХ-ын 15-р тойрог буюу Увс аймагт 21,129 хүний саналтайгаар О.Цогтгэрэл

УИХ-ын 16-р тойрог Ховд аймагт 16,901 хүний саналтайгаар Б.Пүрэвдорж, 19,380 хүний саналтайгаар Ш.Адьшаа,

УИХ-ын 26-р тойрог буюу Баянгол дүүрэг  26,293 хүний саналтайгаар С.Одонтуяа нар тойрогтоо тэргүүлж, их хуралд сонгогдлоо.

Намдаа 11 суудал авч ирсэн эдгээр гишүүд бол олонхи болсон МАН-д хяналт тавьж хариуцлагатайгаар ажиллах үүрэг хүлээсэн байгаа юм.

 

 

Энэ удаагийн сонгуульд эрх барьж байгаа МАН 64 суудал авч, сөрөг хүчин болох Ардчилсан нам есөн суудлаа 11 болгон ахиулж, хоёр эвлээс тус бүр хоёр бол, нэг бие даагч их хуралд суухаар сонгогч түмнээсээ сонгогдлоо.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.