| | USD/MNT 0₮
УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Увс аймгийнхан МАН-аас хоёр суудалтай, АН-аас нэг суудал авлаа.
Үе үеийн УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Увс аймагт ялалт байгуулж улааруулдаг байсан бол, энэ жил түүхэндээ анх удаа буюу 30 жилийн дараа аймагтаа Ардчилалын салхи сэвэлзүүлж, цэнхэртүүлэв.
Тодруулбал, энэ удаагийн сонгуульд Увс аймагт АН-аас нэр дэвшигч ТЭСО группийн ерөнхийлөгч Одонгийн Цогтгэрэл ялалт байгууллаа. Харин МАН-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёр улиран сонгогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өвдөг шороодов. Тэгвэл сөрөг хүчин болох АН-аас УИХ-ын гишүүн С.Жавхлан, Засаг дарга асан Д.Цэндсүрэн, О.Цогтгэрэл гурав нэр дэвшснээс О.Цогтгэрэл нь өндөр санал авч, их хуралд сонгогдлоо.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ танхмаа бүрдүүлэхдээ сайд Н.Цэрэнбатыг салбар хариуцсан сайдаар нь үлдээвэл өндөр оноо авахаар байна. Учир нь сайд Н.Цэрэнбатын хувьд салбараа сайн мэднэ.
Үе үеийн УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид Увс аймагт ялалт байгуулж улааруулдаг байсан бол, энэ жил түүхэндээ анх удаа буюу 30 жилийн дараа аймагтаа Ардчилалын салхи сэвэлзүүлж, цэнхэртүүлэв.