| | USD/MNT 0₮

Энэ сонгуулийн хамгийн амттай ялалт Т.Доржхандынх байлаа

УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль өчигдөр орон даяар явагдаж орой 22.00 цагт нэгдсэн дүнгээ гаргалаа. Энэ жил МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авсан бол сөрөг хүчин болох АН 9 суудлаа 11 болгож ахиулав. 

Харин эвслээс хоёр, нэг бие даагч нэг гарлаа. 

Хан-Уул дүүргийг гар гарах тойрог буюу үхлийн тойрог гэж нэрлэсэн. Хамгийн хүчтэй 30 нэр дэвшигч энэ тойрогт өрсөлдсөн байв. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрог, Хан-Уул дүүрэгт МАН-аас Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар сонгогдсон бол гуравдугаарт, Зөв хүн электорат эвслээс Т.Доржханд сонгогдов.  Тус тойрог нь 115 мянган сонгогчтой ажээ.

Эдийн засагч Т.Доржхандыг олон хүн дэмжсэн, сонгогдоосой хэмээн хүсч байсан бөгөөд ийнхүү хамгийн супер сонголтыг Хан-Уулчууд хийж чаджээ.  Гал гарсан тойргоос шаталгүй гарч ирсэн түүнийг УИХ-д их зүйл хийнэ гэдэгт сонгогч түмэн нь итгэж байна.

 

 

 

УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль өчигдөр орон даяар явагдаж орой 22.00 цагт нэгдсэн дүнгээ гаргалаа. Энэ жил МАН дахин үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авсан бол сөрөг хүчин болох АН 9 суудлаа 11 болгож ахиулав.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.