| | USD/MNT 0₮
УИХ-ын 2020 оны сонгуульд хамгийн олон буюу 121 бие даагчид өрсөлдсөн. Тэгвэл тэдгээрээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг л парламентад суух эрхээ олж авч, их хуралдаа эргэн ирлээ.
Түүний хувьд УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймагт бие даан нэр дэвшсэн бөгөөд нийт сонгогчийн 42.9 хувийн саналыг авсан авчээ.
Ер нь Орхончуудын хувьд сонгуулийг алаглуулж маш зөв сонголтыг хийсэн. МАН-аас нэг нэр дэвшигч, эвслээс нэг, бие даагч нэг гарсан юм.
Н.Алтанхуягийн хувьд 2016 оны сонгуульд өвдөг шороодож, намаасаа хөөгдөж, эцэст энэ удаагийн сонгуульд бие даан өрсөлдөж ийн УИХ-д суух тийзтэй болов.
Н.Алтанхуяг нь 2012 оны сонгуульд намаа ялуулсан намын даргын хувьд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдож Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан нэгэн. Харин одоо парламент ганц бие даагч гэх тодотголтойгоор сууна.
Харин Н.Алтанхуяггүй Ардчилсан нам парламентад энэ удаад мөн л цөөнх болов. Тэд өнгөрсөн дөрвөн жил есөн суудалтай байсан бол өнөө жил 11 суудал авч парламентын босго давуулж чадлаа.