| | USD/MNT 0₮
Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа Г.Амартүвшингийн иргэншил олны анхааралд байсаар байна. Түүнийг Нидерланд улсын иргэншилтэй гэсэн асуудал нийгэмд дуулиан тарьж, өөрөө ч энэ асуудлыг цэгцэлж холбогдох бүх байгууллагуудаас Монгол Улсын иргэн мөн гэсэн тодорхойлтыг гаргуулж, гүтгэлэгт цэг тавьсан.
Гэтэл өнөөдөр АН-аас түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2014 онд Монгол Улсын иргэншлээс хасч байсан гэх баримтыг гаргаж ирж, нэр дэвшигчийг бүртгэлээс хасуулахыг шаардлага хүргүүлжээ.
Үүний хариуд МАН-аас мэдэгдэл гаргалаа. Тэд Г.Амартүвшинг Монгол Улсын иргэн биш гэж гүтгэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг гэж хуурамч материал үйлдсэнийг онцлов.
МАН-аас мэдэгдэл гаргалаа. Тэд Г.Амартүвшинг Монгол Улсын иргэн биш гэж гүтгэхдээ Ерөнхийлөгчийн зарлиг гэж хуурамч материал үйлдсэнийг онцлов.