| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуун гэр бүлийнхээ хамт автын осолд оржээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Баатарчулуун нь эхнэр болон бусад хүмүүсийн хамт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд автомашинтай зорчиж яваад зам тээврийн осолд оржээ.

Ж.Баатарчулуун болон түүний эхнэрийн биеийн байдал хүнд, хүндэвтэр гэсэн оноштойгоор тус аймгийн Сум дундын эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгүүлж байгаа бөгөөд өнөөдрөөс нийслэл рүү гуравдугаар шатлалын эмнэлэг рүү хүргэх гэнэ. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад “Дэлгэрэнгүй мэдээлэл алга. Ямар ч байсан ийм харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлэл авсан. Сайншанд сумын эмнэлэгт хүргэсэн гэсэн мэдээлэл байна” гэв.

Ж.Баатарчулуун нь Бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хот дахь дэд Консулаар ажилладаг юм.

Сүүлийн үед түүний талаар элдэв таагүй мэдээлэл хэвлэлээр их гарсан. Тухайлбал, Хөх хотын Консул байсан Д.Мөнх-Эрдэнэ “Ж.Батзандангийн ах Ж.Баатарчулуун гэж визний наймаа эрхэлдэг. Хууль бусаар их мөнгө олдог. Хуулийн дагуу ажилладаггүй. Монголд орж ирж мөрийтэй тоглож, цахимаар мөнгө угааж байсан Хятадуудын олонх нь Хөх хотын Консул Ж.Баатарчулуунаас виз авсан байдаг юм” гэж ярьсан удаатай.

Ийнхүү хэл амны бай болж элдвээр шүүмжлүүлж байсан Консул Ж.Баатарчулуун эхнэрийнхээ хамт автын осолд өртсөн харамсалтай мэдээ байна. Хэргийг аймгийн Замын цагдаагийн газраас шалгаж эхэлжээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн төрсөн ах Ж.Баатарчулуун нь эхнэр болон бусад хүмүүсийн хамт Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд автомашинтай зорчиж яваад зам тээврийн осолд оржээ.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.