| | USD/MNT 0₮
Иргэн Ц.Пүрэвдорж өчигдөр цагдаагийн байгууллагаас эрх ашгийг нь ноцтой зөрчиж байгаа талаар хэвлэлийн хурал хийсэн билээ.
Тэрбээр “Баянзүрх дүүргийн цагдаагтйн хэлтсийн алба хаагч Б нь намайг хилс хэрэгт тулгаж, хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүж байна” гэсэн мэдээллийг хийсэн юм. Хоёр иргэн хоорондын санхүүгийн маргаанаас үүдсэн асуудал нь ийнхүү хэрэг зөрчил болж цагдаа дээр шалгагдаж байгаа ажээ.
Тухайн асуудалд холбогдуулан Баянзүрх дvvргийн Цагдаагийн газрын алба хаагч Б нь иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн эсэхэд ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын алба шалгалтын ажиллагааг хийж байгаа юм байна.
Иргэн Ц.Пүрэвдоржийг эрүүдэн шүүсэн гэх цагдааг шалгаж эхэлжээ