| | USD/MNT 0₮

Ч.Содномцэрэн:Нам, эвслийн удирдлагуудад СЕХ-ноос албан ёсны сонгуулийн дүн танилцуулаагүй байхад ямар нэгэн мэдээлэл хийх ёсгүй

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил дуусч, сонгогчийн санал авах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан сонгуульд оролцож буй нам, эвслийн удирдлагуудад сонгуулийн бэлтгэл ажлын тухай танилцуулж, цаашид сонгуулийн албан ёсны дүн гарталх хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах ажиллах, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийлээ.

Уулзалтад цагдаагийн болон тагнуулийн байгууллага, улсын бүртгэлийн байгууллагын удирдлагууд оролцсон бөгөөд тус тусын хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад тодорхой хариулт өглөө.

Уулзалтын төгсгөлд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хэлэхдээ “Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Сонгуулийн 2070 хэсгийн хороонд 35 мянга гаруй хүн ажиллаж байна. Сонгуулийг хуулийн хүрээнд зохион байгуулж явуулахад иргэд сонгогчид, сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажилтнууд, сонгуулийн хороодын нийт бүрэлдэхүүн анхаарах нь зүйтэй.

Нам, эвслийн удирдлагуудад анхааруулж хэлэхэд Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсны сонгуулийн дүн танилцуулаагүй байхад ямар нэгэн мэдээлэл хийхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй байна. Зарим нэг нам, эвслээс сонгогчийн санал авах ажил ч эхлээгүй байхад сонгогчдыг төөрөгдүүлсэн мэдээлэл хийж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэх мэт болчимгүй мэдэгдэл хийж эхэлж байгаад харамсаж байна. Ийм төрлийн үйл ажиллагаа, мэдэгдэл нь хууль зөрчиж, сонгогчдын эрхэд хүндэтгэлтэй хандаж буй үйлдэл гэдгийг ухамсарлах ёстой.” хэмээв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудыг ягштал мөрдөж ажиллах, хууль зөрчсөн үйлдэлд Зөрчлийн хууль, Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулахаар заасан байдгийг онцгойлон анхаарууллаа.

 

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны ажил дуусч, сонгогчийн санал авах ажил эхлэх гэж байгаатай холбогдуулан сонгуульд оролцож буй нам, эвслийн удирдлагуудад сонгуулийн бэлтгэл ажлын тухай танилцуулж, цаашид сонгуулийн албан ёсны дүн гарталх хугацаанд хуулийн хэрэгжилтийг хангах ажиллах, анхаарах зүйлсийн талаар мэдээлэл хийлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.