| | USD/MNT 0₮

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.06.23/ ээлжит бусаар хуралдаж байна. Уг нь маргааш хуралдах ёстой байсан ч Сонгуулийн өдөр учир ийнхүү өмнөх өдөр нь хуралдаж байгаа ажээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна. 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.    

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгийн санаачлан боловсруулсан “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-д Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.НЯМДОРЖ

2.    

“Үндэсний геологийн алба байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл*

Д.СУМЪЯАБАЗАР

3.    

“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Засгийн газрын 2019 оны 361 дүгээр тогтоолоор баталсан Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн барилгын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицол тогтоох тухай/*

Д.СУМЪЯАБАЗАР

4.    

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээг цуцлах эрх олгох тухай  Засгийн газрын тогтоолын төсөл*

Д.СУМЪЯАБАЗАР

  5.

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

Танилцуулах асуудал

 6.

Монгол Улсын Шадар сайдын орон нутагт ажилласан дүнгийн талаар /Дорноговь, Өмнөговь аймаг/

Ө.ЭНХТҮВШИН

 7.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар

Д.СУМЪЯАБАЗАР

 

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.