| | USD/MNT 0₮

Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баримтжуулж зураг авах, эсвэл бичлэг хийсэн бол 10 саяар торгоно

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр маргааш буюу энэ сарын 24-нд тохионо. 

Энэ өдөр сонгогч нь:

  • Санал авах байрнаас саналын хуудас авч гарсан
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн тэмдэглэсэн саналыг баримтжуулан зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан,
  • Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн
  • Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 
Нэг нэгж нь 1,000 төгрөгтэй тэнцэх тул дээрх үйлдлийг хийсэн сонгогч 10,000,000 төгрөгөөр торгуулах юм.
 
Аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол Зөрчлийн тухай хуулийн 17.1.30 заалтын дагуу АРВАН МЯНГАН НЭГЖТЭЙ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.