| | USD/MNT 0₮

Д.Одбаяр даргатай хамт явсан А гэгч хэн бэ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга нь олон улсад шившигтэй зүйлээр гавьяа тарьж “од” болов. Нэр нь ч Д.Одбаяр юм. Дэлхий дахинд олон улсад ч Д.Одбаяр даргын онгоцонд гаргасан ёс бус үйлдлийн талаар шуугиж, шүүрч аван хэвлэлүүд бичиж байна. Монголд эрх мэдэл, албан тушаал, эрх дархаараа айлгаж ичээч арьсаа, нэр төрөө хамгаалдаг дарга нар нь хилийн дээс алхахдаа ямар шившиг тарьж, улс орныхоо нэр хүндийг унагаж болдгийн тод жишээг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр харууллаа.

Өчигдөр БНСУ-ын хууль хяналтын байгууллагад 11 цаг байцаагдаж, эцэстээ 10 хоног хоригдох хилийн хориг тавиулав. Учир нь түүнтэй хамт явсан Монгол Улсын иргэн 42 настай А гэгчийг олж иртэл хилийн хоригийг нь цуцлахгүй юм байна.

Хэргийн тухайд сануулбал, Д.Одбаяр нь өнгөрсөн аравдугаар сарын 31-ий өдөр "Korean Air" компанийн нисэх онгоцоор Сөүл хотыг зорих үедээ онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед зөвшөөрөлгүй хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн. Түүнтэй хамт явсан А нь өөр нэг үйлчлэгч охиныг дарамталж удаа дараа шар айраг нэхэж, мөрөн дээгүүр нь зөвшөөрөлгүй тэвэрч авсан гэж мэдүүлсэн байгаа юм.

Тэгвэл анх асуудал үүсч, мэдээлэл нь цацагдахад Үндсэн хуулийн цэцээс даруй мэдэгдэл гаргаж, Д.Одбаяр дарга ямар ч асуудал тариагүй. Хойд талын суудалд нь сууж явсан монгол хүнийг өмөөрсөн гэх утгатай мэдэгдэл гаргасан. Харин "Korean Air" компанийнхан үйл явдал болж өрнөсөн бичлэгийг цагдаагийн байгууллагад гаргаж өгснөөр Д.Одбаяр даргын нүүр царай, үйлдэл ил болсон юм.

Харин түүнтэй хамт үйлчлүүлж байсан Монгол иргэн болох 42 настай А нь ор сураггүй алга болжээ.

Түүнийг Солонгост ирүүлж мэдүүлэг авах эрэн хайх ажиллагааг олон улсад эхлүүлжээ. Тодруулбал, түүний байгаа газрыг олж тогтоон өөрийн улсдаа авчирч шалгах хүртэл Д.Одбаяр даргыг суллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна.

Түүнтэй хамт нисэх онгоцоор үйлчлүүлсэн Монгол Улсын иргэн А нь хэрэг шалгагдаад эхэлмэгц Солонгос улсын Инчеон дахь онгоцны буудлаас Сингапур улс руу ниссэн байна. Одоогоор тэндээ байгаа эсэх нь тодорхойгүй байгаа учир интерполоор эрэн хайхаар болжээ.

Тэгвэл хамт архидаж, онгоцонд дур зоргоороо авирласан А гэгч хэн бэ. Энэ хүний нэр болоод албан тушаал өнөөдрийг хүртэл ил гараагүй байна.  Д.Одбаярын туслах гэх ч өөр нэгэн эх сурвалж “Туслах нь биш. Хэрвээ туслах нь байсан бол хамтдаа архидахгүй шүү дээ. Тэгээд ч тэр онгоцонд А гэгч хүн яваагүй. Батчулуун гэдэг хүн хамт явсан” гэсэн мэдээллийг өгсөн юм. 

Хамгийн хачирхалтай нь онгоцны үйлчлэгчид бэлгийн дарамт учруулсан хэргээр БНСУ-ын хууль хяналтын байгууллагад шалгагдаж улмаар хилээр гарах эрхээ хасуулсан ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын нэр анхнаасаа ил цагаан болсон байхад А ч байна уу, Б ч байна уу хамт явсан этгээдийг хэн болохыг зарлахгүй нууцлаад байгаа нь яах аргагүй анхаарал татаж эхлэв. Харин ч даргын нэрийг нууцалж, туслахын нэрийг ил гаргамаар юм. Гэтэл эсрэгээрээ. Ямартаа ч хамт явсан, хамт архи шар айраг ууж хөлчүүрхэж, үйлчлэгчийн мөрөнд зөвшөөрөлгүй хүрсэн монгол иргэнийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байна.

Дашрамд дуулгахад, Д.Одбаяр даргын өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад, дансандаа 41 сая төгрөгтөй. Жилийн орлого нь 47 сая төгрөг, хоёр автомашинтай, 550 саяын нийтийн гурван орон сууцтай, гурван газартай, 231 толгой малтай, бусдаас 188 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлж байжээ.

 

Д.Одбаяр даргын өнгөрсөн оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харахад, дансандаа 41 сая төгрөгтөй. Жилийн орлого нь 47 сая төгрөг, хоёр автомашинтай, 550 саяын нийтийн гурван орон сууцтай, гурван газартай, 231 толгой малтай, бусдаас 188 сая төгрөгийн авлагатай гэж мэдүүлж байжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.