| | USD/MNT 0₮

Тэмцэгч Т.Энхсайхан 200 өрхийн 1000 гаруй иргэнийг хохироохоор шийдсэн үү

Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөтөөр барьж байгаа ажил өчигдөр зогссон талаар өнөөдөр иргэд Хотын дарга С.Амарсайханд хандаж шаардлага хүргүүлэв. 

Оршин суугчдын ярьж буйгаар дахин төлөвлөлтийн төсөлд 2014 онд "Фүжи холдинг" ХХК сонгон шалгараад 2017 оныг хүртэл төслөө эхлүүлээгүй. Ингээд 2017 онд "Фүжи девелопмент" ХХК-нд хөрөнгө оруулж, нэхмэлийн шарын дахин төлөвлөлтийг төсөлд оролцох хүсэлт тавьсан байна. Тус компанийн зүгээс 100 хувь хөрөнгө оруулалтаа хийж, гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан дахин төлөвлөлтийн төслийг эхлүүлж, барилгын ажил 80 хувьтай явж байтал өчигдөр гэнэт зогсоож, цаашид дуусгах боломжгүй болсон гэх мэдээллийг байраа хүлээж байгаа иргэдэд хэлжээ.

Тэгвэл энэ асуудлыг иргэд тайлбарлахдаа “Барилга барьж, нэг нь туслан гүйцэтгэж байгаа хоёр компанийн хоорондын үл ойлголцлоос болж, баригдаад дуусч байгаа барилга зогсоход хүрлээ. Биднийг хохироохоор шийдэж. Хүйтний улирал ирлээ, түрээсийн байраар амьдардаг иргэд яах болж байна. Одоо бүр орцны подвольд амьдрахаа үзэж байна. Компани нь түрээсийн мөнгөө ч өгөхөө болив” гэсэн гомдлоор өнөөдөр хотын даргад хандаж, албан шаардлага хүргүүлэх гэсэн боловч даргатай уулзаж чадаагүй. Харин 80 хувийн гүйцэтгэлтэй барилгын ажил яагаад саатаж зогссон талаар тодруулаад орой 16.00 цагийн үед албан ёсны хариу өгнө гээд иргэдийг тараасан юм.

Гэтэл хөрөнгө оруулагчдын маргаанаас болж барилгын ажил зогсоход хүрсэн тул "Нэхмэлийн шар"-ын айлууд дахин төлөвлөлтийн төслөө "Фүжи девелопмент" ХХК-иар үргэлжлүүлэн хийлгэх хүсэлтэй байна.

Анх нэхмэлийн шар байрны дахин төлөвлөлтийн төсөл нь "Фүжи холдинг" ХХК батламжтай байдаг аж. Гэвч энэ компани нь ямар ч мөнгөгүй гэдгийг иргэд хэлж байгаа юм.

Энэ компанийн гүйцэтгэх захирал нь Т.Энхсайхан гэж эмэгтэй байгаа юм. Түүний хувьд хууль бус шударга бус зүйлийн төлөө Хуульзүйн сайд Ц.Нямдоржтой тэмцэж байгаа тэмцэгч эмэгтэй гэдгийг хүмүүс сайн мэдэх байх.

Тэрбээр компанийн нэр төр, иргэдийн эрх ашгийг зөрчсөн гүтгэлгийн чанартай мэдээлэл хэвлэлээр цацсан. "Фүжи холдинг" нь энэ төсөлд 2014 онд сонгогдон шалгараад, 2017 оныг хүртэл төслөө эхлүүлэхгүй явжээ. Ингээд 2017 онд "Фүжи девелопмент" компанид санал тавьснаар “Фүжи констракшн групп” нэрээр 40 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд явж байтал ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй "Фүжи холдинг" компани нь барилгын ажлыг зогсоож царцаахаар улайрсан гэх.

Оршин суугчдын хувьд гурван жил гаруйн хугацаанд түрээсийн байраар амьдарч байгаа энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох байраа нэн даруй дуусгаж, айл өрхөө оруулахыг хотын даргаас шаардсан юм. Учир нь төр гурвалсан гэрээ байгуулж, дээрх айлуудыг шар байраа суллаж өгч, дахин төлөвлөлт нэрээр шинэ байранд орох гэрээг анх үзэглэсэн юм байна. Тиймээс хоёр компанийн хөрөнгө мөнгөний хоорондын асуудлыг төр зохицуулж шийдэж өгөхийг хүслээ.

300 гаруй хүн энд өлсгөлөн зарлана шүү

 

Иргэн Тунгалаг “Энэ "Фүжи холдинг" компани мөнгөгүй гэдгийг анхнаас нь мэдсэн. Эдийн засгийн үзүүлэлтээ гаргаад ир гэж шаардахад ч гаргаж ирээгүй. Гурван шатны шүүхээр ч яваад биднийг ялдаг. Дээрээс нь түрээсийн мөнгө өгөхгүй байна. Өнөөдрөөс эхэлж компанийн асуудлыг шийдэж өгөхгүй бол 300 гаруй хүн ирж гадаа чинь өлсгөлөн зарлаж сууна шүү.

С.Амарсайхан дарга бид нартай уулздаггүй. Хэд хэдэн удаа хандлаа аргаа барж байна. Тэгсэн хэрнээ гадагшаа дотогшоо зугаалж явдаг. Их сайхан зүйл ярьдаг ч ард түмний амьдралыг мэдэхгүй байна. Явж харж үзээч, ямар нөхцөлд яаж хөөгдөж туугдаж түрээсийн байраар явж байгааг хараач.

Анхнаасаа төр хийсэн гэрээтэй юм.Тиймээс энэ олон хүний амь амьдралыг төр шийдэж өгөх ёстой. Мөнгөгүй компанийг мөнгөтэй гэж барилгын ажил руу оруулсан төр өөрөө буруугаа хүлээх ёстой шүү. Төр шударга ажиллаж чадахгүй байна. Бид бол "Фүжи девелопмент" компаниараа байраа бариулж дуусгамаар байна.

Т.Энхсайхан гэгч хүүхэн будлиан хийгээд явж байгаа. Анх тендер авахдаа “Би барина, чадна, мөнгөтэй” гэж батламж авсан юм билээ. Гэтэл цагаа тулахаар ямар ч мөнгөгүй, чадалгүй компани байгаа юм. Т.Энхсайханд ямар ч эдийн засгийн ямар ч чадамж байхгүй” гэлээ.

Ийнхүү ирэх 2020 оны нэгдүгээр сарын эхээр ашиглалтад орох ёстой байр хөрөнгө мөнгөний асуудлаас болж ажил нь зогсчээ. Мөн дээр нь иргэдийн түрээсийг энэ сарын 01-нээс эхэлж өгөхөө байсан тул байраа түрээслүүлж байгаа айлууд хөөж эхэлсэн талаар оршин суугчид хэлж байв.

н.ТУНГАЛАГ: ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭЭД БИД НАРЫН ТҮРЭЭСИЙГ ӨГ ТЭГЭХГҮЙ БОЛ МАРГААШНААС ЭНД ИРЖ ХЭВТЭНЭ

БҮРЭН ЭХЭЭР НЬ ШУУД ҮЗЭХ:

Хан-Уул дүүргийн II хороонд хэрэгжиж буй Нэхмэлийн шар байрыг дахин төлөвлөтөөр барьж байгаа ажил өчигдөр зогссон талаар өнөөдөр иргэд Хотын дарга С.Амарсайханд хандаж шаардлага хүргүүлэв.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.