| | USD/MNT 0₮

Таксины жолооч гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь аварчээ

Таксинд явдаг жолооч гал түймрээс хоёр хүүхдийн амь аварчээ. Тодруулбал, энэ сарын 6-нд 04.00 цагийн орчимд хувийн автомашинаар такси үйлчилгээ эрхлэгч иргэн шатаж байсан гэрийн тооноор орж гал түймрийн аюулаас 6,7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ.

Энэ тухай жолооч Хишигдалай "Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос нэг иргэнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал "Туслаарай" гээд нэг биш нилээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон юм.  Үйлчлүүлж байсан хүн "Тэнд айл шатаж байна, тооноор нь гал дүрэлзэж байна" гэсэн. Тэгээд бид 2 шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан, хаалгыг эвдэн ороход 6,7 насны 2 хүү шалдан уйлчихсан хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэсэн. Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй. Гарч ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр их баярласан" хэмээжээ. 

Тэрбээр эхнэр, таван охины хамт СХД-т оршин суудаг аж. 

 

Таксинд явдаг жолооч гал түймрээс хоёр хүүхдийн амь аварчээ. Тодруулбал, энэ сарын 6-нд 04.00 цагийн орчимд хувийн автомашинаар такси үйлчилгээ эрхлэгч иргэн шатаж байсан гэрийн тооноор орж гал түймрийн аюулаас 6,7 насны хоёр хүүхдийн амийг аварчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.