| | USD/MNT 0₮
Монголчууд бид ирэх дөрвөн жилд түмнээ төлөөлж, төр түшилцэх эрхмүүдээ сонгоход хоёр хоног үлдсэн байна. УИХ-ын 2020 оны сонгууль энэ сарын 24-нд буюу нөгөөдөр орон даяар явагдана. Энэ жилийн хувьд нам, эвсэл, бие даагч гээд 606 хүн нэр дэвшсэн байгаа. Тэднээс 76 нь сонгогдох ёстой.
Ийнхүү УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа өнөөдөр 00.00 цаг гэхэд дуусна.
Сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа нь санал авахаас 24 цагийн өмнө буюу нэг хоногийн өмнө сурталчилгааг дуусгах ёстой.
СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:
68 дугаар зүйл.Сонгуулийн сурталчилгаа
68.1.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс арван найм хоногийн өмнө эхлүүлж санал авах өдрөөс нэг хоногийн өмнө дуусгана.
68.6.Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
Тиймээс энэ сарын 02-нд эхэлсэн сонгуулийн сурталчилгаа өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны 00.00 цагаас өмнө зогсож байгаа бөгөөд нэр дэвшигчид зурагт самбараа бүгдийг нь хураан авах ёстой.
Иргэд маргааш бүтэн хоногийн турш ямар нэгэн сурталчилгааны нөлөөлөлгүй шийдвэрээ гаргаж, зургаадугаар сарын 24-ний Лхагва гарагт сонголтоо хийнэ.
УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00.00 цаг гэхэд зогсоно.