| | USD/MNT 0₮

БНСУ-ын Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхээг цагдан хорьжээ

 

БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгчээр сууж байсан Ж.Сүхээг яллагдагчаар тооцон цагдан хорих тухай захирамж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид 30 хоногийн хугацаатай саатуулжээ. Түүнийг эрх мэдлээ урвуулан бусдаас их хэмжээний хахууль авч, зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт шалгаж эхэлжээ.

Түүнтэй хамт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн нарыг холбогдуулан шалгаж байна. Учир нь эд нар нийлж БНСУ-ын иргэнээс их хэмжээний ам.доллар залилж авсан гэх мэдээлэл байна.

Энэ талаар залилуулсан солонгос иргэний өмгөөлөгч К.Манлай "Ц.Элбэгдорж тэргүүтэй хүмүүс манай үйлчлүүлэгчийг залилан мэхэлж гурван сая ам.доллар авсан, нэмж 2013 онд сонгуулийн сурталчилгаандаа хандив болгож 700.000 ам.доллар нэхэж авсан" гэж мэдээлэл хийсэн юм. 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх асан Л.Пүрэвсүрэн нарыг БНСУ-ын иргэнийг залилсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.