| | USD/MNT 0₮
Засгийн газрын хуралдаанаар мөрийтэй тоглоом тоглосон хоёр төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан байгаа.
Тэгвэл уржигдар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.
Түүнийг "АТГ болон шүүхийн шийдвэртэй учраас яамны ажил гацаад байгаа" гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний хувьд ЖДҮ-гийн хэргээр сайд асан Б.Батзоригийнхоо хамт шалгагдаж байжээ.
Тухайлбал, ЖДҮХС-аас өөрийн хамаарал бүхий компанидаа бага хүүтэй зээл авч, давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон сайд асан Б.Батзоригтой хамт ХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг болон тус сангийн ерөнхий нягтлан бодогч нар гээд маш олон хүнийг удаан хугацаанд шалгаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар хавтаст хэрэг нь Прокурорын байгууллагад хянагдаж байна.
Д.Энхбатын хувьд өнгөрсөн 2018 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож байсан юм.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжэ