| | USD/MNT 0₮
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчдын хууль бус үйлдлийн талаар иргэн Ц.Пүрэвдорж өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нэрийдлээр цагдаагийн алба хаагчид дарамтлаад байна. Уг нь надад залилангаар хэрэг үүсгэсэн гэсэн. Гэтэл цагдаагийнхан өмнөө сөхөрч суулгуулах, ийм хэрэг хийсэн гэж гарын үсэг зуруулах мэтээр дарамталж байна.
Нэг иргэнтэй бизнесийн хамтын ажиллагаанаас үүссэн маргаан явж байгаа. Хэдхэн төгрөгийн маргааны асуудлыг томруулж, уул овоо шиг болгосон. Одоо эхнэр хүүхэд гэр бүлийг минь дарамталж байна. Бичиг баримтыг хурааж авсан. Айлын ганц хүүхэд юм байна, чамайг яасан ч яадаг юм гэсэн хандлагаар ханддаг болов. Ганц худагт хорино. Орохгүй бол зургаан сая төгрөгийн хохирлыг сарын дотор барагдуул гэсэн гарын үсэг зуруулж авсан. Өдөрт гурван удаа дууддаг. Ажил амьдрал алдагдаж дууслаа.
Гомдол гаргасан Дарханы харьяат Д гэж хүн байгаа. Тэрний ах нь намайг “Миний гараас гарахгүй шүү” гэж дарамталсан. Бас иргэн С гэж хүн бий. Тэр хүн “Намайг зургаан сая төгрөгөөр хохироосон нь үнэн” гэж бичүүлээд гарын үсэг зуруулаад авсан. Ийм хоёр хүн дарамталсаар байгаад 4 бичиг дээр гарын үсэг зуруулсан. Тус бүр зургаан сая төгрөг өг гэдэг. Анхны маргаан бол 2 сая төгрөг. Сүүлдээ энэ хоёр дээрх мөнгийг төлж чадахгүй бол бизнесийнхээ хувиас төлөөрөй гэж шантаажилсан. Би одоо бизнесийнхээ хувийг өгөх юм байна. Аргаа бараад Баянзүрх дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэгт холбогдсон эсэх талаар лавлагаа авахад холбогдсон хэрэг байхгүй гэсэн.
Тэгэхээр нь Баянзүрхийн цагдаагийн хэрэг бүртгэл дээр очиж “Танай цагдаа намайг дарамталж хууль бус хэрэг тулгаад байна. Өмнөө сөхрүүлж суулгачихаад эрүүдэн шүүгээд байна” гэхэд хувь хүний нууцыг задруулдаггүй гэдэг. Гэтэл би өөрөө хэрэгт холбогдсон байгаа юм. Яагаад миний нууцыг өөрт нь хэлэхгүй гэж.
Миний эхнэрийг дарамталж “Танай нөхрийн хэргийг шүүхэд шилжүүлж байна. Чиний таван настай хүүхдийн ирээдүй сөнөлөө. Та нар нэхээд байгаа мөнгийг нь өгчихөөч” гэсэн байгаа юм. Миний хөгшин ээжийг хүртэл дуудаж байна.
Би Нийслэлийн цагдаагийн газарт гомдол гаргасан. “Танай цагдаагийн алба хаагчид чинь хэргээ танилцуулахгүй хэрнээ хилс хэрэгт хүн гүтгэж, эрүүгийн ялтан шиг эрүүдэн шүүгээд байгаа талаар гомдол гаргасан. Би эрхээ хасуулсан шоронд орчихсон хүн биш. Би хэрэгт холбогдсон байхад миний ар гэр ямар хамаатай юм бэ. Гэхдээ би хэрэг хийгээгүй, санхүүгийн жаахан маргаан бий. Нийслэлийн цагдаагийн газрын ёсзүйн хороонд хандсан. Гэвч нөгөө цагдаа нь дуудаад гомдлоо татаж ав гэж дарамталсан. Тэр хүнийг шалгах ёстой байтал яагаад жирийн иргэний мэдээллийг цаад цагдаадаа мэдэгдэж, тэр нь гомдлоо татаж ав гэж дарамталдаг юм бэ. Эндээс харахаар цагдаагийн мафи бий болжээ. Мафижсан байна.
Би ингэж хэл ам хийж явснаар цагдаагийн зуултанд орно, өөр хэрэг тохуулна шүү гэж ойр тойрныхон хэлээд байгаа.
Хоёрхон сая төгрөгийн асуудлыг ингэж дэвэргэж байгаа юм чинь олон сая төгрөг бол шууд шоронд хийх юм байна. Би нөгөө тарьдаг хүн. Ногооны талбай дээр хаягдсан ногооноос малын тэжээл хийхээр мөнгө гаргасан юм. 10 гаруй сая төгрөгийн асуудал үүссэн. Гомдол гаргасан Д нь өөрөө өдрийн 25 мянгаар цалин аваад явч байсан.
Ингээд эрүүгийн хэрэг үүсгээгүй байхад надтай хэдийн ялын тогтоол уншуулчихсан ялтан шиг харьцаад байна. Тэд нараас болж би гэр бүлээ доромжлуулж, бизнесийнхээ хувиас өгөөд сууж байх юмуу. Тиймээс би тэмцэнэ” гэлээ.
Ц.ПҮРЭВДОРЖ: МАНАЙ ЭХНЭРИЙГ ДУУДАЖ ДАРАМТЛАХДАА ТАНАЙ НӨХРИЙГ ЗАЛИЛАНГИЙН ХЭРГЭЭР ШҮҮХ РҮҮ ШИЛЖҮҮЛЖ БАЙНА. ТАВАН НАСТАЙ ХҮҮХДИЙН ЧИНЬ ИРЭЭДҮЙ ИНГЭЭД СӨНӨЛӨӨ
ШУУД ҮЗЭХ:
Нэг иргэнтэй бизнесийн хамтын ажиллагаанаас үүссэн маргаан явж байгаа. Хэдхэн төгрөгийн маргааны асуудлыг томруулж, уул овоо шиг болгосон. Одоо эхнэр хүүхэд гэр бүлийг минь дарамталж байна. Бичиг баримтыг хурааж авсан. Айлын ганц хүүхэд юм байна, чамайг яасан ч яадаг юм гэсэн хандлагаар ханддаг болов. Ганц худагт хорино. Орохгүй бол зургаан сая төгрөгийн хохирлыг сарын дотор барагдуул гэсэн гарын үсэг зуруулж авсан. Өдөрт гурван удаа дууддаг. Ажил амьдрал алдагдаж дууслаа.