| | USD/MNT 0₮

Ц.Сандуй, А.Ганбаатар нар шүүгдэх нь тодорхой болов

Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр худалдаж авах схем зохиосон байсан гэх бичлэг нийгэмд цацагдаж шуугиан тарьсан билээ.

Уг бичлэгийг тухайн үед хуулийн байгууллагаас удаан хугацаанд шалгасан ч дээрх бичлэг нь эвлүүлэг хэмээн хэрэгсэхгүй болгосон байдаг.

Харин өнгөрсөн жилээс дахин энэ хэргийг сэргээн шалгаж, хууль хүчний байгууллагаас “Ийм процесс болсон нь үнэн. Гэхдээ хэрэгжүүлээгүй байна” гэдэг үндэслэлээр нэр бүхий хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан юм.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас МАН-ын гишүүн асан А.Ганбаатар, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 ны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд боллоо.

Хуралдаанаар яллагдагч А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүхэд шилжүүлж гэм буруутай эсэхийг нь шүүх хуралдааныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 22 өдрийн 09:30 минутад товложээ.

 

О.Гал 

А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг шүүх хурлын тов тодорхой болов.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.