| | USD/MNT 0₮
Иргэн Б.Болороо ээжийнхээ хамт төв талбай дээр тав дахь өдрөө суулт хийж байна.
Тэрбээр төрийн өндөрлөгүүдэд гурван шаардлага хүргүүлсэн байгаа бөгөөд албан ёсны хариу өгөөгүй байгаа талаараа хэлэв.
Тэгвэл шударга үнэний төлөө иргэдийн гарын үсэг цуглуулж байгаа тэрбээр маргаашнаас эхэлж иргэдтэй нийлж эсэргүүцлийн жагсаал хийхээр болжээ.
Энэ талаараа “Өнөөдөр талбай дээр 100 гаруй хүн ирлээ. 6-7 хүн 400 гаран хүний гарын үсэг цуглуулаад ирлээ, гудамжаар өнгөрсөн хүмүүс бүгд л мэдэж байна, шударга үнэний төлөө зуралгүй яах вэ гээд дуртай байна гээд маш их баярлаад ярьж байна.
Маш сайхан сэтгэлтэй хүмүүс маань халуун хоол цай хийж авчраад, кофе чанаж авчирч байна. Би нь үнэхээр их баярлаж байгаа шүү.
Буух гэж байхад маань хамгийн их хүндэлж явдаг 2 хүн маань ирээд ард чинь асаалттай танк шиг байгаа шүү гээд сэтгэлийн бэлгээ өгөөд явлаа. Намайг дэмжиж байгаа хүмүүс маргааш 12 цагт талбайд цуглахаар болсон” гэж цахим хуудсандаа бичжээ.
Иргэн Б.Болороо төв талбайд тав дахь өдрөө суулт хийж байна