| | USD/MNT 0₮

Иргэн Г.Доржзодовын нэр төрөө сэргээлгэх шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо

Өнгөрөгч 7 хоногт 2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбум төгрөг босгож төрийн албыг хууль бусаар худалдаж авахыг санаархсан гэх эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн.

Тодруулбал, 60 тэрбумын гэгддэг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын зөвлөлийн гишүүн А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс  дөрвөн жилийн хорих ялыг оноосон. Тэгвэл иргэн Г.Доржзодов нь 2019.03.12-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу А.Ганбаатар хариуцагчтай, Г.Доржзодов нэхэмжлэгчтэй 2017.08.17-ны өдөр А.Ганбаатар 60 тэрбумын асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ иргэн Г.Доржзодовын нэр төр, алдар хүндэд халдсан иргэн Г.Доржзодовыг гүтгэсэн тухай асуудлаар иргэний хэргийн шүүх хурал өнөөдөр товлогдсон. Гэвч шүүх бүрэлдэхүүн хариуцагч талын гаргасан хүсэлтийг хэлэлцэж шүүх хурлын товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

А.Ганбаатарын 2017.08.17-ны өдөр хийсэн хэвлэлийн баг хурлыг эргэн сануулбал:

Нийгэм

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.