| | USD/MNT 0₮

Д.Лүндээжанцан:Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө суутгагдсан уу

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны улсын төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийв.  Тус байнгын хороонд найман төсвийн ерөнхийлөгч захирагч нар хамаардаг. Тиймээс төсвийн хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэл байна уу, Төрийн албаны тухай хуулиар ирэх оноос хэрэгжиж эхэлснээр төсвийн хувьд хүндрэл учрах зүйл гарах уу зэрэг асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр хүүхдийн мөнгийг ирэх жил хэрхэн яаж олгох талаар зарим гишүүд Сангийн яамнаас тайлбар авлаа.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Төсвийн асуудал дээр нухацтай ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал ирэх оноос эхэлж төсвийн бодлого нь хөгжлийн бодлоготойгоо уялдах, Засгийн газартайгаа зөвшилцөж байж төсөв батлагдах тал тал тийшээгээ татах асуудал багасах нөхцөл бүрдэнэ.

Урдаас боловсруулсан тооцоолсон, алс хэтийн хөгжлөө харсан, татвар төлөгчдийн мөнгийг зөв зүйлд зарцуулсан, ирээдүйн хүүхэд залуусын хөгжилд тус нэмэртэй төсөв байгаасай гэж бид хуулийн шинэчлэл өөрчлөлтийн төлөө явж байна.

Миний хувьд нэг асуух зүйл байна. Хүүхдийн мөнгө гэж олон жил ярьж ирлээ. Хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоно гэдэг. Гэвч энэ асуудал хэрэгжих үү.
Хүүхдийн мөнгө хүссэн хүн бүрт мөнгө өгөх асуудал эцэслэн шийдэгдсэн үү. Ойр зуурын амьжиргаатай, хоёр өрөө байртай, зээлийн приүс машинтай залуу гэр бүл хүүхдийн мөнгө авах гэхээр чадахгүй байна.

Уг нь хүүхдийн мөнгийг төсөвт суулгахдаа нийт хүүхдийн 80 хувь нь авахаар суулгасан гэдэг ч амьдрал дээр болохоор авах бүрэн боломж нь нээгдэхгүй байна. Үүнд Ажлын хэсгээс хариулт авъя” гэлээ.

Харин Засгийн газрын хөтөлбөрт хүүхэд болгонд хүүхдийн мөнгө олгоно гэсэн асуудал суусан байгаа. Энэ асуудалд Сангийн яамны эх сурвалж “Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хүрээнд 60 хувиар өгнө гэж тохирсоынг 80 хувь болгосон. Хүсэлт гаргасан хүүхдүүдийн тоог холбогдох яамнаас ирүүлсэн. Ирэх жил хүсэлт гаргасан хүүхэд бүр хүүхдийн мөнгө авна” гэхэд  

Гишүүн Д.Лүндээжанцан “Хүсэлт гаргасан хүүхэд бүр мөнгө авах боломжтой юм байна гэж ойлголоо зөв үү”.

УИХ-ын гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт “Боломжтой гэж өнгөрөөж болохгүй. Бид нар хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олгоё гэсэн УИХ-ын хуулийн тогтоолын төсөл санаачлаад өнгөрсөн жил хэлэлцэхээр шийдсэн ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй. Энэ тогтоол бүрэн батлагдаж байж эрхзүйн орчин бүрдэнэ. Өнгөрсөн хавар Ерөнхий сайд хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгө олго гэсэн шийдвэр чиглэл гаргасан. Яг бодит байдал дээр босго оноогоор үзээд оноондоо хүрэхгүй байна. Тийм учраас өгөхгүй байгаа юм.Тэгэхээр хэдийгээр мөнгө нь байгаа ч хуулиа батлаж байж явах ёстой” гэв.

 

Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хүрээнд 60 хувиар өгнө гэж тохирсоынг 80 хувь болгосон. Хүсэлт гаргасан хүүхдүүдийн тоог холбогдох яамнаас ирүүлсэн. Ирэх жил хүсэлт гаргасан хүүхэд бүр хүүхдийн мөнгө авна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.