| | USD/MNT 0₮

Угаар мэдрэгчийг энэ сарын нэгэн гэхэд тарааж дуусах байсан ч 25 -ныг хүртэл хойшлов

Өнгөрөгч аравдугаар сарын 09-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар угаарын хий мэдрэх төхөөрөмжийг нийслэлийн зургаан дүүргийн гэр хороололд амьдарч буй өрхүүдэд нэг удаа үнэгүй олгох шийдвэр гаргасан. Нийслэлээс санал болгосон энэ ажлыг Засгийн газар дэмжиж Улаанбаатарын гэр хороололд амьдарч байгаа 200-гаад мянган айл өрхөд угаар мэдрэгч төхөөрөмжийг нэг удаа үнэ төлбөргүй авч өгөхөөр болжээ. Үүнд зургаан тэрбум төгрөг зарцуулах тооцоог ч гаргаж. Арваннэгдүгээр сарыг нэгэн гэхэд угаар мэдрэгч бага оврын төхөөрөмжүүдээ оруулж ирэн айл өрхүүдэд суурилуулж дуусгахаар болсон. Тэгвэл энэ ажлын судалгааны ажил дууссан энэ сарын 25-ны өдөр гэхэд угаар мэдрэгч төхөөрөмжүүдийг тарааж дуусгана гэж нийслэлийн онцгой комисс мэдээллээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.