| | USD/MNT 0₮
“Эрдэнэт үйлдвэр”-ээс 2009-2017 онд олон сая ам.доллар оффшор дансанд шилжсэн хэрэгт АТГ, хууль хяналтын бусад байгууллага мөрдлөг явуулж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Энэ хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн Б.Отгонбаатар нарыг баривчилан саатуулаад байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АТГ-аас УИХ-ын гишүүн асан Сү.Батболдыг дуудаж мэдүүлэг авчээ.
Сү.Батболд нь 2008-2009 онд С.Баярын Засгийн газрын Гадаад харилцааны сайд, 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Тиймээс түүнээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авсан бололтой.
Түүнчлэн Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын гурван жилийн дэлгэсэн оффшор данстай монгол иргэдийн мэдээлэл дунд Ерөнхий сайд асан Сү.Батболдын нэр бий. Түүнийг хүү болон ахынхаа хамт Их Британийн Виржинийн аралд оффшор данс эзэмшиж, хувьцаагаа шилжүүлсэн гэсэн мэдээлэл байдаг билээ.