| | USD/MNT 0₮
Өнгөрсөн аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Тагнуулын ерөнхий газар болон Эрүүгийн цагдаагийн албаныхан нийслэлийн гурван дүүрэгт гүйцэтгэх ажил явуулж, нэр бүхий зочид буудлуудаас мөнгө угаах цахим луйврын хэрэг үйлдсэн байж болзошгүй 800 гаруй хятад иргэнийг саатуулан, баривчилсан билээ.
Дээрх иргэдийг саатуулсан хэргийн газруудаас буюу дөрвөн зочид будлаас “Iphone-6” загварын 10 мянга гаруй гар утасны сим, өндөр хурдны үзүүлэлттэй 1000 гаруй суурин компьютер хураан авч, шалгасан байдаг.
Хуулийн байгууллагаас тэднийг санхүүгийн луйвар, залилан, хувийн мэдээлэл хулгайлсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн.
Улмаар дээрх хэргийг голлон зохион байгуулсан БНХАУ-ын нэр бүхий иргэдийг саатуулж, бусад иргэдийг Монгол Улсаас албадан гаргах ажил эхлүүлээд байна.
Хэрэгт холбогдсон олон тооны хятад иргэд өнгөрөгч наймдугаар сараас эхлэн Монгол Улсад жуулчны болон аяллын визээр нэвтэрсэн нь тогтоогдоод байгаа ба визний зориулалтыг зөрчиж, хууль бусаар оршин сууж байжээ. Гэсэн хэдий ч эдгээр иргэдийг цагдан хорих, хуулийн хариуцлага хүлээлгэх ямар нэгэн үндэслэл байхгүй гэх ба зөвхөн Монгол Улсаас албадан гаргах, дахин виз олгохгүй байх эрх зүйн боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагын эх сурвалжууд хэлсэн юм.
Тэгвэл өнөөдөр дээрх 800 гаруй хятад иргэний 758-ийг нь Монгол Улсаас албадан гаргаж нутаг буцаана гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Өдөр 14 цагаас эхлэх ажиллагаа орой 20 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Замын-Үүдээр воганаар албадан гаргах юм байна. Дашрамд дуулгахад албадан гаргах гэдэг нь Монгол Улсын хилээр дахин орж ирэхэд нь хязгаарлалл тогтоож "хар дарах"-ыг хэлдэг аж.