| | USD/MNT 0₮

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж хүйтэрнэ

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээр ирэх долоо хоногт сэрүүн байх талаар мэдээлжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд,  арваннэгдүгээр сарын 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд шөнөдөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс,  Хараа, Ерөө, Туул, Тэрэлж  голын хөндийгөөр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна. Арваннэгдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хагаст хүйтэрнэ.

Ихэнх нутгаар хүйтэрч цас орно.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.