| | USD/MNT 0₮

ЗГ:Хөвсгөл аймагт Найрамдал зуслан 2-ыг байгуулахаар боллоо

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар цаг үеийн ач холбогдолтой найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, Засгийн газар болон Улсын Онцгой комиссын хуралдаанаар цар тахлын үед эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад орон сууц олгох тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Дашрамд дурдахад, өнөөдрийн хуралдаанаар Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан-2 байгуулах тогтоолыг баталсан байна.

Одоогоос 40 жилийн өмнө байгуулсан "Найрамдал" зуслангийн хоёр дахийг ийнхүү шинээр барихаар боллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. 

Зуслан байгуулах газрын асуудлыг судлан, шийдвэрлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын 2021 оны төсөвт тусган, хэрэгжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт тус тус даалгажээ.  

 

Одоогоос 40 жилийн өмнө байгуулсан "Найрамдал" зуслангийн хоёр дахийг ийнхүү шинээр барихаар боллоо хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.