| | USD/MNT 0₮
Сагсан бөмбөгийн 3×3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг зарлалаа. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан.
Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор авлаа. Ингэснээр Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм.
Эмэгтэй сагсан бөмбөгийн баг тамирчид:
Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар оролцохоор болсон байна.
Харин Япон улс зохион байгуулагч орны давуу эрхээ “цагаан хуудас”-аар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй баг тамирчид чансаагаараа олимпийн эрх авах боломжгүй болов.
Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпийн эрх хүртлээ.
Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхээ албан ёсоор авлаа. Ингэснээр Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм.