| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн гомдлоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийг шүүх хурал 2020 оны тавдугаар сарын 08-ны өдөр анхан шатны шүүхэд болох байсан ч хойшилсон талаар бид өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Х.Бат-Ялалтад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцсэн. Гэвч шүүгдэгч Х.Бат-Ялалтын өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Л.Даваасүрэн нар шүүх хуралдаан давхцсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт бичгээр ирүүлснийг шүүх хүлээн авч хуралдааныг 2020 оны 05 дугаар сарын 22-ны 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан. Гэвч энэхүү өдөр яллагдагч Х.Бат-Ялалт шүүх хуралдаа ирээгүй аж. Иймд өнөөдөр шүүх хуралдахаар товлогдсон ч дахин хойшлогдлоо. Учир нь Х.Бат-Ялалт шинэ өмгөөлөгч авсан нь хэргийн материалтай танилцаагүй аж. Ингээд түүний шүүх хуралдааныг 2020 оны зургадугаар сарын 17-ныг хүртэл хойшлуулжээ.
Х.Бат-Ялалтыг өнгөрсөн 2016 оны сонгуулийн өмнө Л.Эрдэнэчимэгийг дарамталж 50 сая төгрөг авсан гэх хэрэгт яллагдагчаар татсан байгаа юм. Мөн тэрбээр СХД-ээс нэр дэвшихээр горилж явна.
СХД-т горилж яваа яллагдагч Х.Бат-Ялалтын шүүх хурал гурав дахь удаагаа хойшлогдлоо