| | USD/MNT 0₮

Танилц:ХЭҮК-ийн гишүүнд нэр дэвшигчид

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.

Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат, гишүүдэд Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, УИХ дахь цөөнхийн төлөөлөл, УИХ-ын гишүүний зөвлөх С.Амарсайхан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар ажиллаж байгаа юм.

Тус ажлын хэсэг нь 2020 оны 04 дүгээр сарын 15-наас 05 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад нэр дэвших хүсэлтийн хүлээн авсан юм. Товлосон хугацаанд нийт 24 нэр дэвших хүсэлтийг ажлын хэсэгт ирүүлсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн 12 дугаар зүйлийн 12.12, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэг, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 7.1 дэх хэсгийг үндэслэн сонгон шалгаруулалтын оролцогчоор дараах нэр бүхий 19 хүнийг бүртгэжээ.

Үүнд:

1.Х.Мөнхзул

2.Г.Агар-Эрдэнэ

3.Б.Энхболд

4.Ш.Цогбаатар

5.П.Оюунчимэг

6.З.Өнөржаргал

7.Б.Өнөрмаа

8.М.Гантулга

9.Г.Наранбаатар

10.Т.Ихтамир

11.Б.Баттулга

12.Б.Нармандах

13.С.Энхцэцэг

14.Ж.Хунан

15.Г.Нарантуяа

16.Д.Сүнжид

17.Д.Цэнд-Аюуш

18.С.Энхбаяр

19.Ц.Адъяахишиг

Түүнчлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 12 дугаар зүйлийн 12.12, 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэг, Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ын 7.2 дахь хэсгийг үндэслэн нэр дэвших хүсэлт ирүүлсэн Б.Эрдэнэзул, Д.Мөнхбаяр, Ж.Баттогтох, Н.Ганхуяг, Ч.Сэмжидмаа нарыг сонгон шалгаруулалтын оролцогчоор бүртгэхээс татгалзсан шийдвэрийг ажлын хэсэг гаргажээ.

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 04 тоот тогтоолоор Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.