| | USD/MNT 0₮
Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргасан бөгөөд түүнийг дөнгөж сая ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явсан болохыг бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэхүү үйл явдлын талаар Н.Номтойбаярын өмгөөлөгч хэвлэлд тайлбар өглөө. Тэрбээр "Өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүх байж боломгүй нөхцөл байдлыг үүсгэлээ. Тодруулбал, шүүх хуралдааны төгсгөлд прокуророос Н.Номтойбаярыг цагдан хорих хүсэлт гаргасан. Үндэслэлээ тайлбарлахдаа мөрдөгчтэй утсаар ярьсан гэсэн тайлбарыг л өгсөн. Н.Номтойбаяр, Б.Ган-Эрдэнэ, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр, М.Нямдэмбэрэл, Н.Алтансувд, Н.Баттөгс, Б.Шижиржаргал, Д.Батмөнх нарыг яллагдагчаар татсан. Гэхдээ зөвхөн Н.Номтойбаярыг л цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл, гэм буруугийн шүүх хуралдаан сонгуулийн санал авах өдрөөс хоёр хоногийн дараа буюу зургадугаар сарын 26-нд товлогдсон. Тэр хүртэл цагдан хорих шийдвэр гарлаа. Энэ бол Н.Номтойбаярыг сонгуульд оролцуулахгүй гэсэн санаа юм. Уг нь нэр дэвшигчид таслан сэргийлэх арга хэмжээ авбал Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах ёстой байсан. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл тул гомдол гаргах болно" хэмээсэн юм.
Н.Номтойбаярын өмгөөлөгч: Шүүх байж боломгүй нөхцөл байдлыг үүсгэж, Н.Номтойбаярыг яллагдагчаар татлаа