| | USD/MNT 0₮

СОVID- 19 халдварын хүндэрсэн үед хэрэглэгдэх амьсгалын аппаратыг манай улс нөөц боломжоороо хангалттай бүрдүүлж байна

Өнөөдөр дэлхий даяар тархаж буй “Цар тахал” Сovid -19 бидний хаалгыг тогшиж байгаа хүнд үед “Амьсгалын цочмог хүнд халдваруудын эмнэлзүйн менежмент” сэдэвт хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарт зориулсан сургалт эхэлж байгааг цаг үеэ олсон ажил гэж үзэж байна.

Энэхүү сургалт нь ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хийгдэж байгаа онол, дадлага хослуулсан сургалт юм.

Сургалт нийт 5 ээлжээр хийгдэх ба 1 ээлж нь 40 хүний бүрэлдхүүнтэйгээр, нийт 200 эмч, сувилагч нарыг хамруулан, бүтэн сарын турш хийгдэх юм. Сургалтанд нийслэл хот, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдэд эрчимт эмчилгээ хийдэг эмч, сувилагч нар оролцох юм. Сургалт ЭХЭМҮТ-д явагдах ба ЭХЭМҮТ-ийн багш нар хичээлийг удирдан, тус төвийн хүүхдийн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн тусламжтайгаар дадлага, сургуулилт нь явагдах юм. Өнөөдөр эхэлж байгаа энэ удаагийн сургалтанд аймгийн нэгдсэн эмнэлгүүд, БОЭТ-үүдийн эмч, сувилагч нар оролцож байгаагаараа онцлог болж байна.  

Сургалтын гол зорилго нь амьсгалын цочмог хүнд халдваруудын улмаас хүүхэд амьсгалын дутагдлаар хүндэрч, амьсгалахад бэрхшээлтэй болж, амь тэнссэн байдалд орох үед эмнэлгийн тусламж үзүүлдэг хүүхдийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, мэдээгүйжүүлгийн эмч, сувилагч нарын хүүхдэд хүчилтөрөгч өгөх, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ хийх, амьсгалыг нь аппаратаар тэтгэн дэмжихээс эхлээд бүрэн орлуулах хүртэлх эмчилгээ хийх, аппаратын амьсгалтай байгаа хүүхдийн асаргаа, сувилгаа, хяналт ажиглалт хийх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа билээ.

Манай орон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаас дэлхий нийтээр 2016-2030 онд хэрэгжүүлэхээр заасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр- 2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна. Түүнчлэн эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй олон талт арга хэмжээний дүнд эх, хүүхдийн эндэгдэл тууштай буурч байна.

Сүүлийн жилүүдэд хот, хөдөөгийн эрүүл мэндийн байгууллагууд орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангагдаж, оношилгоо, эмчилгээний чадавх дээшилж, ялангуяа аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, лавлагаа шатлалын эмнэлгүүд амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг эх, хүүхдэд үзүүлэхэд нэн шаардлагатай амьсгал дэмжих, орлуулан удирдах, хүчилтөрөгч өгөх, соруулах, эрчимт эмчилгээ, сувилгаа хийх, найдвартай хянах зориулалт бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл, амьсгалын аппарат, бусад тоног төхөөрөмжөөр хангагдаж байгааг дурдахад таатай байна. Ялангуяа амьсгалын цочмог хүнд халдваруудын, түүний дотроос.

Хүүхдэд үзүүлэх амь тэнссэн үеийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний мэргэжлийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэхийн тулд хүүхдийн эрчимт эмчилгээний салбарт ажиллаж буй эмч, сувилагч нарын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, улмаар чадварлаг баг, хүний нөөцийг бүрдүүлэх, хөгжүүлэх үүднээс тэднийг амьсгалын цочмог хүнд халдварын хүндрэл, ялангуяа COVID-19 халдвар, түүний хүндрэл, оношилгоо, эмчилгээ, онцлон дурдахад хүүхдийн амьсгалыг аппаратаар удирдах  талаар шинэ мэдээ, мэдээллээр хангахад энэхүү сургалтын ач холбогдол оршиж байгаа юм.

Хүүхдэд тохиолдох янз бүрийн шалтгаант уушгины үрэвсэл, уушги цочмог гэмтэх хамшинж, амьсгал зогсолт ба түүнтэй адилтгах хамшинжийн үеийн амьсгалын хүнд дутагдал, ухаангүй байдал, суулгалт өвчний улмаас шингэн их алдсан байдал зэрэг хүүхдийн амь тэнссэн төлөвийн үед цаг алдалгүй хийх эмчилгээний гол зарчмын нэг нь оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн зааврын дагуу амьсгалыг нь удирдах, дэмжих, аппаратаар бүрэн орлуулах эмчилгээ байдаг гэдгийг та бүхэн сайтар мэдэж байгаа билээ.

Эмч, мэргэжилтнүүд одоо ашиглаж байгаа болон шинээр суурилагдсан тоног төхөөрөмжийг бүрэн дүүрэн ашиглах явдал туйлын чухал бөгөөд хүүхдийн эндэгдлийг тогтвортой бууруулахад ихээхэн нөлөө үзүүлэх ёстой.

ЭМЯ эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй хүний нөөцийг чадавхжуулах талаар байнга анхааран ажиллаж байгаа, түүнчлэн улс орон СOVID-19 халдварын хүндэрсэн үед тусламж үзүүлэх хүний нөөц, эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаагийн нэг жишээ нь энэхүү сургалт юм.

Онцлон дурдахад манай улсын нийт эмч, мэргэжилтэн, ялангуяа эх, хүүхдэд тусламж үзүүлдэг эмнэлгийн мэргэжилтний, түүн дотроос хүүхдийн амь тэнссэн төлөвийн үед тусламж үзүүлдэг эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг сайжруулах ажлыг ямагт дэмжин тусалж байдаг ДЭМБ-д гүн талархал илэрхийлье. Энэ ажлыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж байгаа ЭХЭМҮТ-д  баяр хүргэе.

.

 

Өнөөдөр дэлхий даяар тархаж буй “Цар тахал” Сovid -19 бидний хаалгыг тогшиж байгаа хүнд үед “Амьсгалын цочмог хүнд халдваруудын эмнэлзүйн менежмент” сэдэвт хүүхдийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарт зориулсан сургалт эхэлж байгааг цаг үеэ олсон ажил гэж үзэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.