| | USD/MNT 0₮
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тус намн Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сүүлийн үед гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл их гарч байна. Хамгийн гол нь сонгогч түмнээ хүндэтгэж өрсөлдье.
Харамсалтай нь улстөрийн намууд тэр дундаа эрх барьж байгаа намууд ЖДҮ-гийн зээлээ нуух гэж, хулгайгаа, аллагаа, хүчингээ нуух гэж сөрөг хүчнийхээ намууд руу гүтгэн харлуулж байгаагаа АН харамсаж байгаагаа мэдэгдэж байна. Хэн хаанаас ямар хүмүүс их хэмжээний мөнгө төлж ийм явцгүй зүйл явуулж байгааг хуулийн байгууллага олж тогтоосон.
Бид шударгаар өрсөлдмөөр байна. Гэвч намтай холбоотой худлаа ташаа мэдээлэл тараасан.
СЕХ бүх нэр дэвшигчийг бүртгэсэн байгаа. Сонгуульд бүртгэх эсэх, хэн нэр дэвших асуудлыг хэн нэгэн мэддэггүй юм. Нэр дэвшиж байгаа хүмүүс өмнө нь ял шийтгэл авч байсан эсэхийг асууж лавлагаа авдаг юм.
Манай 76 нэр дэвшигч дотор авлига албан тушаалын хэргээр ял шийтгэл эдэлж байсан хүн байхгүй гэсэн лавлагааг үндэслэж СЕХ бүртгэгсэн. Мөн нөгөөтэйгүүр өр зээлгүй гэсэн лавлагаа ч гаргасан байгаа” гэв.
ШУУД ҮЗЭХ:
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.