| | USD/MNT 0₮

Улсын клиникийн төв эмнэлэг маргааш үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Улсын клиникийн төв эмнэлэг буюу Нэгдүгээр эмнэлэг 11 сарын 2-нд иргэдийг үнэ төлбөргүй урьдчилан сэргийлэх үзлэг, сургалтад хамруулахаар болжээ. “Эрүүл амьдралын төлөө-2019” нийгмийн эрүүл мэндийг дэмжих сургалтыг зохион байгуулж иргэдэд зөв амьдрах хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Улсын Нэгдүгээр эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн бөөр, элэг, зүрх, цусны багийн доктор, профессор эмч нар энэ үеэр үзлэг хийхээр болжээ. Эмч нарын үнэ төлбөргүй үзлэг, зөвлөгөө болон хэвлийн эхо оношлогоо хийгдэх бөгөөд үзлэгт хамрагдах хүмүүс сүүлийн 14 хоногт өгсөн шинжилгээгээ авчрах юм байна.

Үнэ төлбөргүй үзлэг Улсын клиникийн төв эмнэлгийн дөрвөн давхрын хурлын танхимд  маргааш өглөө буюу 11 сарын 2-ны 08.30 цагаас оройн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.