| | USD/MNT 0₮
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ. Гэвч түүнийг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзээд, СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан юм.
Үүнтэй холбогдуулан "Гал үндэстэн" холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Босоо Хөх Монгол” П.Шинжээравдан тэргүүтэй иргэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг СЕХ бүртгэхгүй байгааг эсэргүүцэж СЕХ руу дайрч орохыг завдав.
Тэд Сонгуулийн Ерөнхий хорооны даргатай заавал орж уулзаж шаардлага өгнө хэмээн дайрч буй юм. Улмаар хамгаалалтын албаныхны шаардлагыг эсэргүүцэж үймээн үүсгэсэн байна.
Н.Энхбаяр "У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нар надаас айгаад миний нэрийг дэвшүүлэхгүй байна" гэсэн тайлбарыг өгчээ.
ШУУД ҮЗЭХ: