| | USD/MNT 0₮
УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хуулийн хугацаа өнөөдөр дуусгавар болж байгаа. Гэхдээ СЕХ-ноос албан ёсны мэдээллийг хараахан өгөөгүй байгаа юм. Учир нь нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хүмүүсийн хувьд зөрчлөө арилгаад дахин бүртгүүлэх материалаа өгөх боломжтой аж.
Тэгвэл яг одоогийн байдлаар нэр дэвшигч Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзсан нь ил болоод байгаа юм. Тэрбээр авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон байх тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Ингэхдээ Сонгуулийн ерөнхий хороо ЦЕГ-ын мэдээлэл дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны тодорхойлолт лавлагааг үндэслэн шийдвэрээ гаргасан байна.
Авлига, албан тушаалын хэрэгт ял шийтгүүлсэн тул Н.Энхбаярыг бүртгэхээс татгалзлаа