| | USD/MNT 0₮
Монгол Улс Оросын ард түмэнд 76 сая рубль буюу монгол мөнгөөр гурван тэрбум 40 сая төгрөгийн тусламж илгээлээ. Учир нь тус улс коронавирусийн халдвараар дэлхийд хоёрдугаарт бичигдэж эхэлсэн байна. Тус улсад халдвар тархаагүй муж улс гэж байхгүй.
Тиймээс Монголчууд хойд хөршдөө туслаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана. Дэлхийн дайны үед ч хамтдаа байсан хоёр орны ард түмэн энэ удаа ч дэлхийг нөмөрсөн тахлын эсрэг хамт зогсож байгаагаа харууллаа.
Хойд хөрш ОХУ Корона вирусийн эсрэг тэмцэж байгаа энэ хүнд цаг үед Монголын ард түмний халуун дотно сэтгэлийн илэрхийлэл болгож энэхүү тусламжийг илгээж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.
ОХУ-ын элчин сайд Азизов Монголын ард түмний тусламжийн бичгийг магнайдаа адислан чин сэтгэлийн талархал илэрхийлж хүлээн авлаа.