| | USD/MNT 0₮

Н.Номтойбаяр нэр дэвших болзлоо хангажээ

УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших хүсэлт гаргасан иргэн Н.Номтойбаярыг СЕХ-ноос хассан гэх мэдээлэл цахим ертөнцөд тархсан. 

Үүнд Н.Номтойбаяр хариу өгч, өчигдөр мэдэгдэл гаргасан юм. Тэгвэл СЕХ-ноос Н.Номтойбаярыг Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших болзол хангасан гэж үзэн, өнөөдөр бие даагчаар бүртгэсэн байна. 

Тэрбээр "Хан-Уул дүүрэгт нэр дэвших болзлоо хангалаа. Бие даан нэр дэвшиж байгаа нэр дэвшиж буй намайг дэмжиж, гарын үсгээ зурсан 31041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч сэтгэлээрээ дэмжиж байгаа мянга мянган залуустаа баярлалаа" гэж бичжээ. 

СЕХ-ноос Н.Номтойбаярыг Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших болзол хангасан гэж үзэн, өнөөдөр бие даагчаар бүртгэсэн байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.