АМГТГ:Шатахууны үнэ 50-200 төгрөгөөр, дизель 160 төгрөгөөр тус тус буурсан
АМГТГ, ШӨХТГ хамтран шатахууны үнийн асуудлаар яг одоо мэдээлэл хийж байна.
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор шатахууны үнэ тодорхой хувиар буурсан байна.
Тодруулбал, тавдугаар сарын 23-наас А-80 50 төгрөгөөр, Аи-92 80-100 төгрөгөөр, Аи-95 200 төгрөгөөр, дизелийн түлш 160 төгрөгөөр тус тус буурчээ. Одоогоор нөөцийн хомсдол үүсээгүй байна.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар ер нь 2016 оноос хойш импортын бүтээгдэхүүн өссөн байна. Энэ өсөлтийн гол цар хүрээ уул уурхайн компаниуд дээр явагдаж байна. Өнөөдрийн байдлаар хэрэглээ буурсантай холбоотойгоор импортын хэмжээ буурсан байна.
А-80 бүтээгдэхүүнийг А-92 болгож зарж байна гэсэн гомдол их гарсан. Тэгэхээр А-80 хэрэглээ манайд багасч байгаа ч А-92 болгосон зүйл байхгүй. Харин хөдөө орон нутагт хэрэглэж байгаа бол нийслэлд харьцангуй хэрэглэхээ больсон хэрэглэгч нар А-92 шатахууныг хэрэглэдэг гэв.
ШӨХТГ-аас “Шатахууны үнэ түүхэнд байгаагүйгээр буурч байна. Манай газраас АМГТГ-т газрын тосны үнийг нээлттэй байлгах талаар санал зөвлөмж хүргүүлж иргэдэд нээлттэй ажиллаж байна.
Дэлхийд цар тахал бий болсонтой холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах тал дээр хяналт тавин, тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллаж байгаа.
Гэсэн хэдий газрын тосны үнэ бодитойгоор буурсан. Нөгөө талаас хэрэглэгчдээ дээдэлсэн шийдвэрийг бизнэс эрхэлж байгаа ААН-үүд гаргасанд баяртай байна” гэв.
Тавдугаар сарын 23-наас А-80 50 төгрөгөөр, Аи-92 80-100 төгрөгөөр, Аи-95 200 төгрөгөөр, дизелийн түлш 160 төгрөгөөр тус тус буурчээ. Одоогоор нөөцийн хомсдол үүсээгүй байна.