| | USD/MNT 0₮

Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ

Монголын Чойжин ламын сүм музей дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр сонгогджээ. Монголын Урлагийн Зөвлөлөөс дэвшүүлсэн Чойжин ламын сүм музей 25 дурсгалт газрын нэгээр сонгогдсоныг “World Monuments Fund” сангаас өчигдөр /2019.10.30/ зарлалаа.

Олон улсын бие даасан экспертүүдийн саналыг үндэслэн сонгосон эдгээр 25 дурсгалт газрыг тус хөтөлбөрийг үүсгэн байгуулагч “American Express” болон “Stavros Niarchos” сан, “Ford” сангаас олгох нийт 1.6 сая ам долларыг санхүүжилтээс соёлын өвийг хамгаалах төслүүд хэрэгжүүлэх аж.

Монголын Урлагийн зөвлөл тус хөтөлбөрт хоёр жилийн туршид хамрагдсанаар “Чойжин ламын сүм музей”-г сэргээн засварлах, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, музейн хэрэгцээ шаардлагад нийцсэн төслийг олон улсын соёлын өвийн сэргээн засварлалтын мэргэжилтнүүдийн оролцоотой Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран шийдэх боломжтой болж байгаа юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.