| | USD/MNT 0₮
Ерөнхий сайд асан С.Баяр болон Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох гэм буруутай эсэхийг шүүх хурал өчигдөр болох байсан ч шүүгдэгч С.Баярын бие муудаж, эмнэлэгт хэвтсэн тул эмчийн магадлангаар шүүх хурлыг хойшлуулсан юм.
Тодруулбал, ирэх зургадугаар сарын 15 хүртэл хойшлуулсан байгаа юм. Тэднийг Оюутолгойн гэрээний асуудлаар ийнхүү олон жил шалгаж байгаа бөгөөд шүүгдэгч С.Баярын хувьд “Хохирол байхгүй, хохирогч байхгүй” хэрэгт биднийг яллах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг өгсөн юм.
Угтаа бол Монгол Улс, ард иргэд нь хохирогч болсон гэдгийг шүүгдэгч нар ойлгохгүй байгаа бололтой.
Тэгвэл биеийн байдал нь тавгүйтэж, эмнэлэгт хүргэгдсэн С.Баяр жиргэсэн байна.
Тэрбээр “Биеийн байдлыг минь асуусан, сайн сайхныг ерөөсөн пост олныг авлаа. Баярлалаа. Харааж зүхсэн, мууг ёрлох бичвэр ч бас иржээ. Байдаг л эд,н охой хуцуулж амьдарч байгаа хүнд. Удаахийг нь уншихаар эхнийх нь илүү гоё амттай. Бие тавгүйтсэн. Нуруу гацсан. Тархи гацаагүй. Гар хөдөлж байна. Жиргэнэ” гэж бичжээ.