| | USD/MNT 0₮
Өнөөдрийн УОК-ийн хуралдаан дээр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гадаадад байгаа монголчуудын нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгчээ.
Тэрбээр “Эх орондоо Япон, Солонгос зэрэгт байгаа иргэд ч амаргүй байна. Казахстанаас эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэд 1000 хол давлаа.
Хамгийн хүнд байгаа газар бол Турк. Ямар ч орлогогүй болоод байгаа юм билээ, тэнд байгаа иргэд маань. Яамны зүгээс иргэдэд туслах сан болон олон нийтийн санаачилгаар туслах, дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Гэвч иргэд нутагтаа ирэх боломжийг л эрэлхийлж хайж байна. Дараа дараагийн нислэгтээ анхаарах хэрэгтэй байна" гэх саналыг гаргалаа.
Харин дараагийн нислэгийг Япон болон ОХУ, Турк руу хийх төлөвлөгөөтөй байгаа юм байна.
Туркт байгаа монголчууд идэх хоолгүй болж, эдийн засаг нь хүндэрч орлого үгүй, нөхцөл байдал хүндэрсэн байна.